Таны хүн чанар хаана гээгдээ вэ?
Жирэлзэн хурдлах метро, жирийн л нэг амралтын өдөр, Хүн бүр л урьдынхаараа ямар нэгэн зүйлд яарч, хажууд юу болж байгааг анзаарсан ч анзаараагүй юм шиг л хэнэггүйхэн зөрнө.
Хүн бүрийн адилаар Максим, Соня хоёр ч найзынхаа төрсөнөдөрт яарч байлаа. Тэд воганд оронгуутаа эсрэг буланд нь хөдөлгөөнгүй хэвтэж байгаа хүнийг харав. Хааш яайшөмссөн хав халтар хувцас, өлсөж гандсан ядруухан царай...Гудамжны хүн бололтой... "Хэр удаан энд хэвтэж байгаа юм бол доо, Үхчихсэн юм биш байгаа даа?" гэж шивнэлдэн эргэн тойрноо хартал тоож байгаа ч хүн алга. Максим, Соня хоёр ч яахаа мэдэхгүй зогсов...
Энд өөр нэгэн түүх өгүүлье 1970 - аад онд нэгэнсудалгаанд оролцсон төгсөх ангийн оюутнуудаас шашны тухай лекц уншихыг хүсчээ. Тэднийг хичээлийн танхимдхоцролгүй орж ирэхийг даалгасан байлаа. Оюутнуудыглекцэндээ яарах цагаар танхимийн үүдний хажууханд нэг хүн хөдлөлгүй хэвтэнэ. Мэдээж энэ бүхэн урьдаас төлөвлөсөн жүжиг байв, Яарсан оюутнууд тэр хүнд туслахаар гар сунгасангүй. Бүр юу болсоныг нь асуух гэж ч зогссонгүй... Тэдний хувьд шашны тухай лекц унших нь олон мянган ядарсан хүний нэгэнд туслахаас ч чухал байсан бололтой. Гэхдээ үүнд тайлбар бий гэдэг.Эдгээр оюутнуудын адил бүххүн ямар нэг чухал зорилгодоо хүрэх замдаа гарчихсан явж байдаг. Болзоо эсвэл кинонд яарна, ажилдаа явна, хүүхдээ цэцэрлэгээс авна.,. Хүн бүр үүрэг хариуцлагын торонд өөрөө ч мэдэлгүй орчихсон байдаг. Тэгээд тэд өөрийнхөөсөө өөр бусдын асуудлыг анзаарахыг огтхон ч хүсдэггүй. Ялангуяа огт танихгүй хэн нэгэнд туслах талаар санасны ч хэрэггүй."Тэгээд ч бид тус болж чадна гэж үү?", "Ямар мэргэжлийнулс биш. Эмч байсан бол өөр хэрэг.,.", "Туслах гэсэн биш өөрт хамаагүй асуудалд орооцолдох болно", "Яаж ч туслах билээ?" гэж бодоцгоодог.
Ийм үед бид өөрсдийгөө ямар өрөвдөлтэй бас дорой болохоо мэдэрдэг. Гадаа хэвтэж байдаг олон хүний нэг нь л байна. Туслах гэж сэтгэл гаргасан биш найзынхаа баяраасхоцрох болно. Юуны төлөө гэж? Хүний зовлонгийн далай дахь нэг л дусал. Бид яаж чадахгүй шүү дээ...
Максим хэвтэж байгаа хүн рүү дахин харав. Хэлбэрээ алдсанхалтар, малгай, хөнхийсөн туранхай хацар, холцруутсанарьс... Максим вагонд байгаа хүмүүсийг харлаа. Тэр эрэгтэй рүү харсан нэг ч хүн алга. Бүгд л хараагүй юм шиг сууцгаана. Максим өөрийн эрхгүй тонгойгоод "Та зүгээр үү,таньд туслах уу?" гэж чимээгүй асуув. Хэдэн хормын дараа эрэгтэй нүдээ нээлгүй амандаа бувтнав. Согтуу юм уу?, Эсвэл өвчтэй юм болов уу ? Эмч нарын тусламж хэрэгтэй юм биш биз ? "Та зүгээр үү, Эмч дуудах уу?". Хажууд сууж байсан залуу босж ирээд "Та босож чадах нь уу ?" гэж асуув. "Дараагийн буудал дээр буулгаад тусламж дуудах уу" гэсээр нэг эмэгтэй дөхөж ирэв. Одоо вагонд байсан хүмүүс бүгд тэднийг харж байв, сониучирхсан өрөвдсөн харц... Янз бүрийн шалтгаан байгаа л байхдаа. Бүгдээрээ нийлж тэр эрийг өргөж зогсоол дээр бууцгаав.Нэг нь яаралтай тусламжийн товч дарж, буудлын диспетчирийг дуудлаа. Санаа зовсон хэдэн хүн дагаад вагоноосоо бууж ирэв. Хэдхэн минутын дотор огт танихгүй энэ эр тэдний ерцөнц, тэдний асуудлын тойрогт ирж, тэдэнд хамаатай болов. Хайхрамжгүй, хүйтэн байдал яаж ийм хурдан анхаарал, халамж болон өөрчлөгддөг юм бол оо? Максим, Соня хоёрнайзындаа хоцорч очсон. Гэхдээ тэдний сэтгэл нэг л уужим. Харц нь гэрлээр дүүрэн. Газар хэвтэж байсан тэр эрэгтэй хүн тэдэнд хэнээс ч өмнө нь авч байгаагүй тийм том бэлэг өгсөн юм шиг. Тэд өөрсдийгөө хүнлэг гэдгээ мэдэрсэн. Хамгийн гол нь тэд хүн бүрт байдаг хүнлэг сэтгэлийг нь сэрээхэд ямарөчүүхэн зүйл хэрэгтэй гэдгийг олж харсан.
No comments:
Post a Comment