сургамжит өгүүллэг-с
*-Хайр-*
Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Шунал, Мэдлэг, Аз жаргал, Их зан зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ.
Хайр үргэлж бусдаас хоцордог байсан тул юу ч болсон эцсийн сөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Шунал маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр, “Намайг хамт аваад яваач” гэж гуйхад Шунал: “Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга” гэлээ. Хайр үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Их зангаас тусламж гуйхад тэр, “Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно” гэжээ. Хажуудаа суусан Уйтгар гунигаас Хайр: “Чамтай хамт явья” гэхэд хариуд нь “Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаараа баймаар байна” хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайрын дуудсаныг ч сонссонгүй.
Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. “Хайр минь хүрээд ир, би чамайг ав явья”. Нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баярласандаа түүний нэрийг асуухаа мартжээ. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Настанд хичнээн их өртэйгөө мэдэрсэн Хайр Мэдлэгээс “надад хэн тусалсан юм бэ?” гэж асуув. Тэр “Цаг хугацаа” гэж хариулжээ. “Цаг хугацаа гэнээ? Яагаад надад тусласан юм бол?”. Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь “ Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хичнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог гэжээ.
Цэцэгчинсургамжит өгүүллэг-с

Хайртай цэцгээ сайхан ургуулахын тулд өдөр болгон услаад байх нь буруу. Долоо хоногт хоёр удаа жижигхэн цорготой шvршvvрээр навчинд ус хvргэлгvй усална. Ус нь тасалгааны температураас дулаан байх ёстой бөгөөд хvйтэн ус ургалтыг зогсоож, vндсийг ялзруулж мэднэ. Мөн крантны усаа нэг хонуулаад цэцгээ усалж байгаарай. Зуны хэт халуун наранд хатаж, тvлэгдэхээс сэргийлээрэй. Тасалгааны ургамлын хөрс амархан мууддаг учраас 14 хоногт нэг удаа бордож бай. Усалсны дараа 40-50 минут болоод бордоогоо хийгээрэй.Зориулалтын бордооноос гадна мах угаасан ус, нунтагласан өндөгний хальс дэвтээсэн ус ургамалд сайн тэжээл болдог юм шvv. Таны тарьж ургуулсан эргэн тойрон дахь ногоон ургамал мэдрэлийн систем, харааны нервийг сайжруулдаг. Тоос шороо, дуу чимээг багасгаж халуун дулаан энерги ялгаруулж байдаг цэцэгс эзэн нь хэдийчинээ хайрлана төдий чинээ сэтгэлийн тэнхээ өгөх сайн энерги ялгаруулдаг.Ингээд л та уул талын цэцэгс ч дэлгэрч хараахан амжаагvй байхад зун цагийг гэртээ урин залж, цэцэгсийн тансаг vнэр, гайхамшигт өнгөнд нь нvдээ баясган сэтгэлээ сэргээх орчин бvрдлээ шvv дээ.
Амжилтын түлхүүр
Тэр өдөр Алиса охины хувь заяаг шиидэхээр тийм нэгэн явдал болжээ. Хичээлээ тараад өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг цэцэрлэгт анх удаа оръё гэж боджээ. Гунигтай сэтгэл нь тавгүй байлаа… сүүлийн үед хичээлдээ нэлээд муудсан байв. Үргэлж базахгүй дүн авч байлаа. Орчиндоо юу болж байгааг нзаарах ч сөхөөгүй бодлогшрон явсаар урт сандалын өнцөгт суув. Суусныхаа дараа нөгөө буланд ньөөрийнх нь үеийн нэг охин сууж байгааг анзарчээ. Тэр охин суургуулийн дүрэмт хувцастай бас гартаа ном барьсан байлаа. Алиса, “энэ охин бас муу дүн авсан болохоор гэртээ оролгүй ном уншихаар энд сууж байгаа юм байх даа” гэж бодов. Охиноос юу ч асуусангүй, эргэн бодлогширч эхлэв. өөрийгөө бас ангийнхаа жесикаг бодон харьцуулж эхлэв. өнгөрсөн жил аав ээжийнхэн авч өгсөн бичгийн ширээ нь үнэхээр хэрэглэхэд урамтай байгааг Жесика их л сайрхаж яридаг байлаа. Бас хувиараа багш хөлсөлж хичээлээ заалгадаг байв. Надад ийм сайхан боломж байсан бол би ч гэсэн онц сурах л байсан гэж Алиса бодов. Гэтэл тэннийх хоёрхон өрөө байранд амьдардаг учир Алиса дүү нартайгаа нэг өрөөнд байдаг. Аав ээж нь бага ангиасаа сургуулиас гарсан тул хичээлд нь тус болж чаддаггүй гээд Жесикатай харьцуулахад олон хүндрэл байлаа. Алиса энэ бодлоосоо салахын тулд хажуудах охинтойгоо яриа өдөж эхлэв. “чи юу уншиж байгаа юмвэ?” Охин уншиж байгаа номныхоо талаар болон хэддүгээр ангид сурдагаа, бас ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаагаа хүртэл Алисад яриж өгчээ. Ингэж яриж байхдаа охины царай гэрэлтэж байв. Тэр охин сургуулийнхаа хамгийн онц сурлагатай оюутан гэдэг нь тодорхой байлаа. Тэр охин өнгөрсөн жил сургууль завсардаснаа, тиймээс энэ жил шалгалтаа сайн өгч анги дэвших хэрэгтэй байгаагаа хэлэв. Алиса гайхан, яагаад сургууль завсардасныг нь асуух гэтэл тэндээс нэг эмэгтэй дугуйтай сандал түрэн гарч иржээ. “Алив миний охин, ээж нь дугуйг нь засуулчихлаа. Одоо хичээлдээ явж болно.” Гээд охиныг өргөн дугуйтай сандал дээр нь эвтэйхэн суулгав. Алиса охин юу хэлэх ээ мэдэхгүй дэмий л “баяртай” гэж арай гэж хэлжээ. Охин ч инэмсэглэн”Баяртай” гэж гараа даллав. Алиса хэсэгтээ хөдлөх ч үгүй баахан суув. Өдрийн туршид авсан муу дүнгийнхээ бурууг амьдралын нөхцөл, энэ тэр гэсэн шалтгаануудад тохож бодсон байлаа. Гэтэл түүний дэргэд огт явж чаддаггүй ч тэр охин огтхон ч гутарсан янзгүй ирээдүйгээ төлөвлөж суудаг… Алиса өөрөөсөө маш их ичин гэнэт босон гэрийн зүг хурдан хурдан алхав. Гэртээ ороод саяын болсон явдлыг ээждээ яриад өрөөндөө орж хичээлээ хийж эхлэв. Одоо Алиса амжилтын түлхүүр бол хүн өөрөө гэдгийг ухаарсан байлаа.
No comments:
Post a Comment